Галт уулын эрчим хүчээр Bitcoin олборлоно

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/06/10

Эль-Сальвадорын ерөнхийлөгч Наийб Букеле өнгөрсөн долоо хоногт Bitcoin крипто валютыг хууль ёсны төлбөрийн нэгж болгохоо зарласан билээ. Тэрбээр энэ шийдвэрээ улам баталгаажуулахаар Bitcoin олборлох эрчим хүчийг хямд, байгальд ээлтэй аргаар шийдэх шинэ санаа танилцуулсан байна.

Тэрбээр өчигдөр/2021.6.9/ цахим хуудаснаа “Би улсынхаа төрийн удирдлагын газрын гүний эрчим хүчний "LAGeoSV" компанийн ерөнхийлөгчтэй ярилцаж үзлээ. Үр дүнд нь бид эх орныхоо онцлог болсон галт уулсыг ашиглан маш хямд, 100 хувь цэвэр, 100 хувь сэргээгдэх, байгальд ямар ч хоргүй эрчим хүч гарган авч, түүгээрээ крипто олборлолтыг дэмжих боломжтой хэмээн дүгнэв” хэмээн бичжээ.

Түүнчлэн Наийб удалгүй дахин цахим хуудаснаа аль хэдийн ухаж бэлдсэн худгийн талаар бичлэг нийтэлж, тэр худгийн тусламжтайгаар 95 мегаватт эрчим хүч гарган авч байгааг харуулжээ. Мөн тэрбээр энэ худгийг тойруулан шинэ криптo олборлолтын төв байгуулахаар төлөвлөж байгаагаа болон бичлэг дээр яндангаас гарч байгаа зүйл бол цэвэр усны уур гэдгийг тайлбарлажээ.

Эх сурвалж: RT.COM



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна