БШУ-ны төсвөөс танаж, хүүхдийн мөнгө олгож байна

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/06/11

Засгийн газрын шийдвэрээр хүүхэд бүрд сард 100 мянган төгрөг өгч байна. Харин ирэх сараас эхлэн 20 мянган төгрөг олгож эхэлнэ. Цар тахлын улмаас иргэдийн орлого буурсан тул өрхүүдийг дэмжих зорилгоор  хүүхдийн мөнгийг тав дахин нэмсэн юм.    

Ингэхдээ Засгийн газар гуравдугаар сард АХБ-наас 73 сая ам.долларын зээл авсан. Мөн БШУ-ны яаманд хуваарилсан зардлаас тодорхой хэмжээг нь хүүхдийн мөнгөнд зарцуулжээ. Л.Энх-Амгалан сайд хүүхдийн 100 мянган төгрөгийн 11 мянган төгрөгийг манай яамны санхүүжилтээс гаргаж байна.  Иймд бид зарим зардлаа танасан гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна