Трамп: Хятад 10 их наяд долларын хохирол барагдуулах хэрэгтэй

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/06/11

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп энэ долоо хоногт цар тахалд Хятад буруутайг нотолсон

хэмээн мэдэгдээд, Хятадын Коммунист нам дэлхийд учруулсан хохирлоо барагдуулан нөхөн төлбөр төлөх ёстой хэмээжээ.

Тэрбээр өчигдөр/2021.6.10/ хийсэн мэдэгдэлдээ “Хятадын Коммунист нам дэлхийн түүхэнд хамгийн хариуцлагагүй алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, 10 их наяд ам.долларын нөхөн төлбөр өгөх ёстой” хэмээн дурджээ.

Мөн тэрбээр Цагаан ордны эрүүл мэндийн ахлах зөвлөгч Энтони Фаучиг шүүмжилж “Фаучи үргэлж шинжлэх ухаан гэж ярих дуртай. Гэхдээ тэр өөрөө жинхэнэ уран зөгнөлч” хэмээн хэлсэн байна.

Өмнө нь Трамп цар тахлын вирусийг Ухань хотын лабораториос алдагдсан хэмээн тайлбарлаж байхад хэвлэл мэдээллийнхэн үүнийг үндэслэлгүй таамаг гэх мэтчилэн буруушааж байсан. Гэвч сүүлийн үед Ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар АНУ-ын тагнуулын алба дээрх таамаглалыг дахин судалж, хэд хэдэн албаны эх сурвалжууд эл таамгийг өндөр магадлалтай хэмээсэн юм.

Мэдэгдэлдээ Трамп “Бүх зүйл тодорхой болж эхэлж байна. Ингэж би дахин нэг удаа өөрийнхөө зөв байсныг баталлаа. ДЭМБ ч гэсэн Ухань хотын лабораторийг дахин нэг удаа илүү нарийвчлан нээлттэйгээр судлах хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байна. Бид анхнаасаа цар тахлын хятад вирусийг зөв таамаглаж байж. Удахгүй бүх дэлхий үнэнийг мэднэ” хэмээсэн байна.

Эх сурвалж: RT.COM



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна