”Сахил хүртсэн” сайдын сүнслэг тушаалд юу тарнидав

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/06/11

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцаас ч том “лүндэн” буулгажээ. Уг нь цар тахалтай үед дагаж мөрдөх “Түр заавар шинэчлэн батлах тухай” тушаал гаргасан нь яамнаас бус аль нэг хийдээс сүсэгтэн олонд хандсан тунхаг мэт болсон байна. Стратегийн чухал салбар удирдаж байгаа сайдын тушаал гэхэд арай хэтийдсэн зүйл байгааг салбарынхан төдийгүй иргэд шүүмжлээд эхэлсэн. Сайдын тушаалын бүхий л зүйл заалт нь ихэд шашинлаг буюу мунхруулж сэнхрүүлэх агаар бүхий зүйл байгаа нь гойд анхаарал татна. Хэтрүүлж хэлбэл ихэд сүнслэг тушаал болжээ. Ерөөсөө Эрүүл мэндийн сайдын 14 хуудас бүхий тушаалыг уншиж суухад нэгэн ламын өмнө суугаад номлол сонсож байгаа мэт сэтгэгдэл төрөх агаад С.Энхболд өөрөө “Сэрэлт” киноны “Ах лам”-ын дүрээр сэтгэлд ургах нь сайны дохио биш. Магадгүй манай эрүүл мэндийн салбарын өнөөдрийн дүр зураг “Сэрэлт” киноны үйл явдлаар өрнөж байна гэхэд болно.

Тодотговол, Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2021 оны тавдугаар сарын 20-ны өдөр А/323 тоот тушаал гаргажээ. Үүний 6.5-д “Дээдийн номын уншлага, адис тид оршоосон рашаан хүртэх, тусгай найрлага бүхий дээдийн номын адис тидтэй утлагаар өөрийгөө болон орчин тойрноо ариусган утах”-ыг төрийн тамга дор тушаажээ. Уг нь сайдын хувиар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинжлэх ухаанд суурилж гаргасан зөвлөмжийг уншиж мөрдөх, агаар орчноо ариутгалын бодисоор шүүн сэлгэх гэх мэтээр сэнхрүүлсэн тушаал гаргаж баймаар санагдах юм. 

Мөн цааш “Маналын зүрхэн тарни, Цагаан шүхэртийн зүрхэн тарни, Дарь эхийн зүрхэн тарни, халдварт өвчнөөс сэргийлэх тусгай тарнийг тогтмол уншиж өөрийгөө болон үр хүүхдээ адислах” гэснээс харвал стратегийн чухал салбарт хаанахын халтуурчин лам авчраад залчихав аа гэж гайхмаар. Өдөртөө мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа заавар зөвлөмжийг ёстой л тарни мэт мөрдөж, үр хүүхдээ адислахын оронд дархлааг нь дэмжих хүнс болон бусад бэлдмэлээр хангаж байх ёстой биз дээ. Ядахад л хөл хорионоос үүдэн хичээлээ мартсан хүүхдүүддээ хэдэн үсгийг нь нүдлүүлж суусан дээр санагдана. Тэгвэл “Манал, Цагаан шүхэрт, Доржнамжим, Загдзүсэм зэрэг халдварт өвчнөөс сэргийлэх ном засал уншуулах, ёсчлон бүтээсэн сахиус зүүх зэрэг дээдийн номонд сүсэглэх” гэжээ. 

Зөвхөн энэ хэсгээс харахад л лав эрүүл ухаантай хүний хийх ажил биш гэдэг нь харагдана. Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг ийм хэмжээний хүн удирдаж байна гэдэг хэний ч сэтгэлд багтахгүй биз ээ. Анагаахын салбар бол жинхэнэ утгаараа дэвшилтэт технологи нэвтрүүлж, жинхэнэ шинжлэх ухаанчаар хандах учиртай салбар шүү дээ. С.Энхболд сайд маань өөрөө эрүүл мэндийн салбарт эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа өвчин зовлон, үхэл хагцалтай бишгүй л нүүр тулсан байж таарна. Энэ үед өвчтөний ар гэрийнхэн лам хараас эхлээд бүхий л арга хэмжээг авдаг дүр зураг бий. Сайд маань үүнд автав уу.

Хамгийн шинжлэх ухаанчаар хандах ёстой салбарт чагнуур зүүж явсан энэ эмч салбартаа “Тэргүүлэх зэргийн эмч”, анагаах ухааны доктор, клиникийн профессор цолтой нэгэн. Арай ч ном уншуулах, адислах, ариутгах гэх зэрэг тушаал гаргаад зогсож байх хэмжээний хүн биш гэдгийг намтар нь хэлж өгч байна. Гэтэл яагаад хэргээр юм шиг гүрэм засал хийлгэх лүндэн буулгаж байдаг билээ гэхээр нэг бодол төрнө. Эрүүл мэндийн сайд С.Энхболдод ямар нэгэн байдлаар гандан хийд, лам нарыг тэтгэх зорилго байв уу хэмээн хүртэл эргэлзэхэд хүрлээ. Хувьдаа гандан хийдтэй сайд юм болов уу гэх хардлага ч төрмөөр аж. Ингэж хадуурч байхад өөрөөр яаж бодох юм.

Энэхүү “Сүнслэг тушаал” дотор уламжлалт анагаах, эмнэлзүйн тухай дурдаж, тодорхой нэр ус оруулсныг бол буруутгахгүй. Монголын уламжлалт анагаах ухаан бол олон мянган жилийн түүхтэй, өдгөө ч нууцаа бүрэн дэлгээгүй том шинжлэх ухаан учраас салбар яам нь орчин цагийн шинжлэх ухаантайгаа эн тэнцүү авч үзэх нь зүй ёсны хэрэг. Гагцхүү үүгээр далимдуулан мухар сүсэг рүү ард түмнээ хөтлөх оролдлого хийсэн гэж буруутгаад байгаа хэрэг. Тухайлбал, “Сүнслэг тушаал”-ын 5.2.2-т “Таван цул, зургааны сав эрхтний алинд дэлгэрсэнийг харгалзан” гэх буюу “Халууны хүч дэлгэрч хатгуулж буй газар” гэх мэтээр анагаахын шинжлэх ухаанаас ихэд хол тайлбар зөвлөгөө ч бий. Уг нь орчин цагийн анагаахын шинжлэх ухаанд бол тэс өөрөөр тайлбарлах нь ойлгомжтой. Ийнхүү “Сүнслэг тушаал” маань сүүлдээ бүр шарын шашны суртал ухуулга мэт болж хувирна. Тушаалын долоодугаар хэсэгт “Амьтны амь таслах, хулгай хийх, бэлгийн самуурал, архи уух зугаа цэнгэлд шунах, худлаа хэлэх, хэрэггүй чалчаа үг ярих, хоорондоо хэрэлдэж маргалдах зэрэг арван хар нүгэл үйлдэхгүй байх”-ыг сайд маань тушаасан. Уг нь салбартаа 20 шахам жил ажилласан эрхэм сайд зөвхөн эмчлэгч эмчээр ажиллаад байсангүй.

Нэгдүгээр эмнэлгийн дүрс оношилгооны төвийн даргаар 2007 оноос, 2019 оноос хойш сайд болтлоо хоёрдугаар эмнэлгийн ерөнхий захирлаар ажиллаж байсан гэхээр хүмүүстэй ажиллаж байсан нь харагдана. Яавч “арван хар нүглийг тэвч, ном уншуул” гээд суух хүн биш. Боловсролын хувьд ч тэр хүний дор яаран орохгүй. Манай салбартаа л намтар дүүрэн хүн. 

Жишээ нь хөгжлөөрөө тэргүүлэгч Япон улсын Нагоя хотод Эрүүл мэндийн  бодлого, удирдлагаар магистрын зэрэг, БНСУ, Тайвань, АНУ, Чех улсад тус тус мэргэжил дээшлүүлсэн гэхээр аргагүй юм үзэж нүд тайлсан хүн гэдэг нь харагдана. Гэтэл эрхэм сайд чухам юунд автав.

Нэгэнт гаргасан тамга бүхий “Сүнслэг тушаал”-ыг хэрэгжүүлэх үүргийг Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн зөвлөлийн дарга  Д.Цэрэндагва нарт үүрэг болгожээ. Нэгэнт сайд нь тушаал буулгасан учраас дээрх хүмүүс бүхий л хийдийн лам нарыг цуглуулж, нийт иргэдэд ном уншуулж, гүрэм засал хийлгэх ажиллагаа зохион байгуулахаас өөр арга алга.

Мөн тушаалыг хэрэгжүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмжид дэмжлэг үзүүлж ажиллахыг Эрүүл мэндийн салбарын эдийн засгийн бодлого хэрэгжилтийн газрын дарга Д.Нарантуяад даалгажээ. Ингэхээр С.Энхболд сайдын гаргасан “Сүнслэг тушаал” лавтай хэрэгжих аж. Тушаалд зааснаас харахад Д.Нарантуяа даргад нийслэлийн хэмжээнд хамгийн том газрыг түрээслэх, бүх гандан хийдийн лам нарт олгох цалин хөлс гээд төсөв зохицуулах ажил зүй ёсоор оногдож байна. Харин Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн зөвлөлийн дарга Д.Цэрэндагвад аль хийдийн ямар лам нараар ямар ном уншуулах, хэдэн удаагийн давтамжтай юм гээд зохицуулах асуудал бий. Үнэхээр гэрээсээ гарч чадахгүй өвчтөнд гэрээр нь ном уншуулах арга хэмжээ зохион байгуулахаас эхлээд юу мундах билээ. Гагцхүү гүрэм засал хийх үед бие өвдөх, янз бүрийн шинж тэмдэг илрэх гээд болзошгүй зүйл тохиолдоно. Үүнийг Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтоход хариуцан ажиллах бололтой. Эрүүл мэндийн салбар унахдаа унаж, босохдоо босож явсан эрүүл мэндийн салбар арай ч ингэж мухар сүсэгтээ тулж яваагүй юм.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна