1300 эрэгтэй хүний нүцгэн зураг, бичлэгийг хууль бусаар хийж, зарж, түгээсэн 29 настай Ким Ён Жүн-ны царайг өнөөдөр ил болголоо

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/06/11

1300 эрэгтэй хүний хууль бус бичлэг хийж худалдаалсан 29 настай Ким Ён Жүн-ийг Хүүхэд, өсвөр үеийнхний бэлгийн хамгааллын тухай хууль (Хүүхдийн бэлгийн мөлжлөгийг үйлдвэрлэх, түгээх), Бэлгийн хүчирхийллийг шийтгэх тухай хууль (камер ашиглан зураг авалт хийх гэх мэт) зэрэг хэргээр баривчлаа.

Тэрээр хоолой өөрчлөх программ ашиглан эмэгтэй хүн болж жүжиглэн апплэкэйшнээр эрэгтэйчүүдтэй танилцан, дүрстэй дуудлага хийн түүнийгээ бичлэг болгон хадгалдаг байжээ.

Хэрэгтэн Ким Ён Жүн нь 2013 оны 11 сараас эхлэн 7 жилийн турш 1300 эрэгтэй хүний хууль бус бичлэг хийсэн бөгөөд энэ дунд насанд хүрээгүй 39 хүүхэд хохирогч болсон байна.

Мөн тэрээр өөрийн хуурамчаар бий болгосон эмэгтэйтэй уулзуулна хэмээн насанд хүрээгүй 7 эрэгтэй хүүхдийг буудалруу дуудаж авчиран өөр хооронд нь бэлгийн харилцаанд орохыг шаардаж хууль бус бичлэг хийжээ.

Цагдаагийн газрын нэгжлэг, шалгалтаар хохирсон 1300 эрэгтэйн 27.000 гаруй нүцгэн, садар самуун бичлэг илэрсэн бөгөөд мөн охид бүсгүйчүүдийн хууль бус 45.000 гаруй бичлэг ирсэн байна.

Өнгөрсөн 4 сард хохирогчийн мэдээлэлсний дагуу мөрдөн байцаалт явуулж эхэлсэн бөгөөд түүний ашигладаг апплэкэйшнийг шалгаж, мөрдсөний үр дүнд энэ сарын 3-ны өдөр гэрээс нь баривчилжээ.

Өнөөдөр буюу 6 сарын 11-д түүний царайг олон нийтэд ил болголоо.

Эх сурвалж: 네이버뉴스



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна