Ч.Санжаадамба: Допингийн асуудалтай бөхчүүд барилдвал би барилдахгүй

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/06/13

Энэ жилийн Улсын баяр наадмын бэлтгэл ажлыг хангах шаардлагын хүрээнд Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Цэцдийн зөвлөлийн хурал өчигдөр /2021.06.11/ бөхийн өргөөнд хуралдсан байна.

Тус хурлаар Үүрэг гүйцэтгэгч тэргүүлэгчдийг батлах, сонгох, мөн Барилдааны дүрмийг нэгтгэн эцэслэн хэлэлцсэн байна. Энэ үеэр Улсын аварга Ч.Санжаадамба “Ардын хувьсгалын 100 жилийн ойд допингийн асуудалтай бөхчүүд барилдвал би барилдахгүй. Монгол бөх сайн cайхан , шударга байгаасай л гэж бодоод байна” хэмээн мэдэгдсэн талаар эх сурвалж мэдээлжээ.

Сонирхуулахад, Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-оос Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад энэ сарын 10-ны өдөр шаардлага хүргүүлсэн. Тус шаардлагад наадамд шөвгөрч допингийн шинжилгээнд зөрчил гаргаагүй бөхчүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг хамтран ажилладаг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос авч, зургадугаар сарын 25-ны дотор зарлахыг шаардаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заасан хугацаанд зарлахгүй бол WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагт гомдол гаргана” гэсэн билээ.

МҮБХ-ны шаардлага




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна