“Номин”-гийн сүлжээ MCS CocaCola компанийн бүтээгдэхүүнийг худалдаалахаа больжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/06/13

MCS CocaCola компанийн бараа бүтээгдэхүүнийг Номин Холдинг сүлжээ дэлгүүр бүх салбартаа худалдаалахаа больсон байна. Энэ талаар Номин Холдинг компанийн лавлах утаснаас тодруулахад “Одоогоор бүх сүлжээ дэлгүүрт MCS CocaCola компанийн бүтээгдэхүүнийг худалдаалахгүй байгаа. Хэзээг хүртэл борлуулахгүй байх нь тодорхойгүй” гэсэн юм.

Тэдний хувьд 2001 онд MCS CocaCola компани анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш 20 жил тасралтгүй түншилж ажилсаар өдгөөг хүрсэн түүхтэй. Мөн энэ жил MCS CocaCola компанийн 20 жилийн ой тохиож буй.



Эх сурвалж: eguur.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна