С.Эрдэнэ АН-аас УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/06/14

Өнгөрсөн Баасан гарагт буюу 6 сарын 11-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнэ мэдээлэл хийсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн талаархи СЕХ-ны дүн мэдээг хүлээн авч,  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй МАН-ын дарга У.Хүрэлсүхэд баяр хүргэх зорилготой уг хэвлэлийн хурлын үеэр С.Эрдэнэ нэгэн сонирхолтой үг хэлсэн нь : "Миний улс төрийн замнал, карьер дуусаагүй. Дуусаасай гэж хүсдэг хүмүүүс бий. Би тэдний хүслийг биелүүлэхгүй".
Энэ нь ч санаандгүй хэлсэн үг биш бололтой.

  Улсын Дээд Шүүх О.Цогтгэрэл, М.Тулгат нарын АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг цаашид ч хүлээн авахгүй байх нь тодорхой байгаа тул С.Эрдэнэ албан ёсоор АН-ын дарга хэвээр байна.

 
Энэ давуу байдлаа ашиглан, Сонгино Хайрхан дүүрэгт болох УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд тэрээр АН-аас нэр дэвшихээр шийдсэн аж. Түүнтэй УИХ-ын нөхөн сонгуульд АН-аас нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөх ганцхан хүн байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албаа тун удахгүй хүлээлгэн өгөх Х.Баттулга боловч хууль, эрх зүйн хувьд АН-ын тамга С.Эрдэнэ байгаа цагт түүнд "хүрд эргүүлэх" боломж маш бага юм.Мөн Хэнтий аймагт болох УИХ-ын нөхөн сонгуульд АН-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл нарын нэг өрсөлдөх бололтой



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна