Хатуу хөл хорихгүйгээр авах арга хэмжээг чангатгана

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/06/14

Ковид-19 цар тахлын халдварын тоо өдөрт 2000 давж, үүнийг дагаад нас баралт нэмэгдээд буй. Энэ үед цар тахлын халдвар, тархалтыг бууруулахаар хатуу хөл хорио тогтоох болзошгүй гэсэн таамаг олны дунд байгаа юм.

Тэгвэл Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.14/ 15.00 цагт эхэлсэн. Хуралдаанаар коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлыг авч хэлэлцэхийн зэрэгцээ хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар ярилцсан юм.

Тодруулбал, Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар ХАТУУ ХЯЗГААРЛАЛТ тавихаар болжээ. Улмаар хатуу хөл, хорио тогтоохгүйгээр одоогийн арга хэмжээг чангатгах юм. УОК-оос гаргасан тус шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна