Энэтхэгийн өнөр бүлийн тэргүүн нас баржээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/06/16

Энэтхэгийн Мизорам мужийн 39 эхнэр, 94 хүүхэд 33 ач, зээтэй Зион Чан нас барсан тухай CNN мэдээлжээ. 74 настай Зион Чаны цусны даралт ихсэж чихрийн шижингийн улмаас нас баржээ.

Мизорам мужийн сайд Лал Тханхавла талийгаачийн ар гэрт нь эмгэнэл илэрхийллээ.

Олон эхнэр авдаг уламжлалтай нийгэмлэгийг 1942 онд түүний өвөө үүсгэн байгуулжээ. Аиджал хотоос 55 км-ын зайтай Бактаунг  тосгонд амьдардаг тус нийгэмлэгт 400 орчим гэр бүл багтдаг. Талийгаачийн гэр бүл дэлхийд өнөр өрх байсан төдийгүй бүс нутгийн аялал жуулчлалын гол үзвэр болон жуулчдыг татаж иржээ. Энэ өнөр өрх 100 тасалгаатай дөрвөн давхар байшинд амьдардаг. Байшинг нь Чуантар Ран гэж нэрлэдэг нь “шинэ үеийнхний байр” гэсэн утгатай ажээ. Гэр бүлийн оройн хоол нь 30 тахиа, 60 кг төмс, 100 кг цагаан будаанаас бүтдэг гэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна