УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрээ зоджээ

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/06/16

Болор цомын эзэн, яруу найрагч УИХ-ын Ж.Мөнхбат энэ сарын 15-аас 16 шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэл байна.

Хэргийг тодруулбал үүрийн 4 цагт гэр бүлийн хүнээ зодсон  гэв.

Тиймээс эхнэр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдээлэл байна. Үүний дагуу цагдаагийн байгууллага очиж ажилласан байна.

Уг хэргийг  Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм байна.

Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнөөдөр өглөөний байдлаар ажлаа хэвийн хийж, Төрийн ордонд байнгын хорооны хуралдаанд сууж харагдсан.

Бид энэ талаар албан эх сурвалжаас тодруулан эргэн мэдээлэх болно.

эх сурвалж: tac.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна