Женнифер Лопез, Бен Аффлек нарын харилцаа ИЛ БОЛОВ

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/06/16

Жүжигчин Бен Аффлек, дуучин Женнифер Лопез нар олон жилийн дараа эргэн харилцаж эхэлсэн гэх мэдээлэл гарсан. Тэд харилцааныхаа талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй ч гэрэл зурагчид Жей Логийн машинаас Бен Аффлек бууж буй зургийг авч чадсан билээ.

Тэгвэл энэ удаад Бен, Жей Ло хоёр Лос-Анжелест оройн хоолонд хамт орж, үнсэлцэж байх үеийн зураг папарацуудын дуранд өртжээ.

 

 

“360” телевизийн мэдээлснээр тэд Малибуд Жей Логийн эгчийн төрсөн өдрийн оройн хоолонд хамт орж, Nobu ресторанд Лопез, Аффлек нар тэврэлдэж, үнсэлцэж байгаад гэрэл зурагчдын дуранд өртжээ.

Жей Ло, Аффлек нар 17 жилийн өмнө сүй тавьж байсан ч удалгүй салсан билээ. Тэд өнгөрсөн тавдугаар сараас эргэн болзож эхэлсэн байна.  

Жей Ло дөрөвдүгээр сард бейсболчин Алекс Родригесоос салсан бол Бен нэгдүгээр сард жүжигчин Ана де Армасаас салсан юм.

Женнифер Лопез энэ жил 51 настай бол Бен Аффлек 48 настай.

Мөн саяхан Жей Ло хувийн онгоцноосоо буухдаа Бен Аффлекийн цамцыг өмссөн байсан нь хальснаа буужээ. Түүнчлэн Жей Логийн ээж нь Лас-Вегаст ирэхдээ Бен Аффлектай зураг авалтын талбайд уулзаж, ихэд дотноор ярилцаж байсан талаар Page Six сонинд бичсэн байна.

https://m.youtube.com/watch?v=jIIUSEI5-Mg



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна