УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрээ зодоогүй гэж мэлзсээр байх уу?

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/06/17

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат энэ сарын 16-ны шөнө эхнэрээ зодож, танхайрсан хэрэг гарсан билээ.

Архидан согтуурсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үүрийн 04.00 цагийн үед эхнэрээ зодож, гэрээсээ гарч явсан гэх дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс очиж шалгажээ.

Гэвч өглөө нь Төрийн ордонд байнгын хорооны хуралдаа сууж байсан Ж.Мөнхбат эхнэрээ зодсон гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй, үгүйсгэсээр байгаа билээ.

Харин түүний хадам ээж нь эхнэртээ гар хүрсэн болохыг нь нотолжээ.Тэрээр өөрийн цахим хуудаснаа "УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат эхнэр, гурван нялх хүүхдийнх нь ээж, миний амин хайртай охин Б-г удаа дараа зоддог  нь үнэн боллоо. Охин минь гурван хүүхдээ бодоод аав, ээж, ах, эгч, нартаа ч хэлээгүй шаналж явсанд нь би мэдээгүй явсандаа харамсаад баршгүй. Хаалгаа цөм өшиглөж  эвдсэн, одоо ч хаалганууд нь эвдэрхий хэвээрээ байгаа. Одоо би эцсийн амьсгалаа хураатал тэмцэн, өмгөөлж хамгаална. Хайртай шүү охиндоо" хэмээн бичжээ. 

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.75.70
    2021/06/18

    Muuhai um de. Harwaas nydend hyiten nuhur baina. Saihan ch um shg. Koronagin hajugar dajin gehcheer yuw de ene neg un

    Хариулах