Зах худалдааны төвүүдийн ажиллах хуваарь

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/07/15

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр энэ жил ес хоног амрахаар болсон. Тухайн өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд ямар цагийн хуваариар ажиллах тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодруулахад "Энэ жил нэгтгэсэн хуваарь гараагүй. Худалдааны төвүүд өөрсдийн зохион байгуулалтаараа хэд хоног амрах хуваариа гаргана" гэж мэдээлсэн.

Тэгвэл томоохон зах худалдааны төвүүдийн ажиллах хуваарийг хүргэж байна.

Нарантуул худалдааны төв:

Долдугаар сарын 11-16-ныг дуустал амарна.

Бөмбөгөр худалдааны төв:

Долдугаар сарын 11-17-ны өдрүүдэд амрах бөгөөд долдугаар сарын 18-наас эхлэн энгийн хуваарийн дагуу ажиллана.

Сандэй плаза:

Долдугаар сарын 11-15-ныг дуустал амарна.

Хархорин худалдааны төв:

Долдугаар сарын 11-15-ныг дуустал амарна. Долдугаар сарын 16-наас энгийн хуваарийн дагуу ажиллана.

Шөнийн худалдааны төв:

Долдугаар сарын 11-нээс эхэлж амрах бөгөөд хэд хоног амрах талаар эцсийн шийдвэр гараагүй байгаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна