Олимпод оролцох сагсан бөмбөг, боксын тамирчид Токио хотыг зорилоо

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/07/16

Токио-Улаанбаатарын чиглэлийн өнөөдрийн /2021.07.16/ нислэгээр Токио-2020 олимпод оролцох Монголын сагсан бөмбөг, боксын тамирчид болон олимпын нээлтийг хальснаа буулгах гэрэл зурагчин Ч.Ганбат нар арлын орныг зорилоо.

Гэрэл зурагчин 2004 оны Афины олимпоос эхлэн албан ёсны эрхтэйгээр тасралтгүй зуны олимпын торгон агшныг авч байгаа бөгөөд Токио-2020 түүний тав дахь олимп юм байна.   Токиогийн олимпод Монгол Улсаас 43 тамирчин өрсөлдөх бөгөөд бусад тамирчид энэ сарын 21-ний өдөр Токио хотыг зорих юм. Токио-2020 олимпын нээлт энэ сарын 23-нд болж, зуны олимпын наадам наймдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна