Ж.Байгалмаа: PCR шинжилгээнд эзлэх эерэг хариуны хувь буурч байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/07/17

ЭМЯ-наас Ковид19-ийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа Ковид19-ийн давалгаа явагдсан бөгөөд одоо халдварын тохиолдол буурч байгаа талаар мэдээллээ.  Тэрбээр "Сүүлийн давалгаа зургадугаар сард явагдсан. Энэ давалгаа дээр нийт өвчлөлийн 55% нь Улаанбаатар, 45% нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Түүнчлэн тухайн үед ПСР шинжилгээнд эерэг эзлэх хувь 30%, Улаанбаатар хотод 40%-д хүрч байсан.  Харин энэ өнөөдрийн байдлаар 19.43% болж буурчээ. Он гарснаас хойш нийт 3.4 сая удаагийн ПСР шинжилгээ хийсэн байна. 

Хүн амын хөд хөдөлгөөн халдварт өвчний үед чухал байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хөдөлгөөн бага зэрэг өсөж байна. 

Ерөнхийдөө хөдөлгөөний дундаж болон шинжилгээнд эерэг эзлэх хувь буурч байна. 

Энэ үзүүлэлтүүдийг хадгалахын тулд иргэд аль болох нийгмийн харилцаагаа бууруулж, дэглэмээ барихыг хүсэж байна" гэсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна