Д.Тунгалаг: НӨАТ-ын мөнгийг долдугаар сарын 20-ны дотор өгөхөөр ажиллаж байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/07/19

НӨАТ-ын 2021 оны хоёрдугаар улирлын буцаан олголтын урамшууллыг энэ сарын 20-ны дотор олгохоор баталгаажуулж байгааг ТЕГ-ын Татвар хураалтын удирдлага арга зүйн газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг хэллээ. 

Түүнээс хэчнээн иргэн, хэдэн төгрөгийн буцаан олголт авахаар байгааг тодруулахад "Улсын хэмжээнд 1,166,880 иргэнд 45.4 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөхөөр баталгаажсан.

НӨАТ-ын буцаан олголтыг долдугаар сарын 20-ны дотор өгөхөөр хуульд заасан бөгөөд бид Төрийн сан руу шилжүүлэг хийхээр ажиллаж байна" гэлээ. 

Эх сурвалж: ikon.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна