Олимпийн наадамд оролцогчид секс хийх боломжгүй орон дээр унтана

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/07/19

Токиогийн Олимпийн наадамд оролцогчид хүчтэй хөдөлгөөнд хугарч мэдэх картон орон дээр унтах юм байна. Энэ орыг тамирчдын дунд бэлгийн харьцаа үүсэхээс сэргийлэх зорилготойгоор хийжээ.

Орыг Олон улсын олимпийн хорооноос баталсан бөгөөд мод, картон гэсэн дахин боловсруулсан материалаар үйлдвэрлэжээ. Хэдийгээр уг ор 200 кг хүртэлх даацтай ч огцом хөдөлгөөнд шууд эвдрэх аюултай юм байна. Үүнээс гадна орон дээр үсэр дэвхэрч болохгүй.

Гэтэл үүний зэрэгцээ наадамд оролцогчдод 1980-аад оноос хойш тогтсон уламжлалын дагуу 150 мянган ширхэг бэлгэвч тараах юм байна. Зохион байгуулах хорооны зүгээс тамирчдыг эдгээр бэлгэвчийг нутаг руугаа авч яваад, нутаг нэгтнүүддээ бэлгийн замын өвчлөлийн талаар мэдээлэл хүргэнэ, Олимпийн тосгонд хэрэглэхгүй байна гэдэгт найдаж байгаа аж.

Энэ жилийн Олимпийн үеэр тамирчид бие биеэ тэвэрч, гар барьж болохгүй. Энэ нь COVID-19 дэгдэхээс сэргийлэх зорилготой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна