40 настай эрэгтэй Приус машинд хавчуулагджээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/07/20

Зам, тээврийн осолУлаанбаатар хот, Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, 140 дүгээр пост гэдэг газар суудлын 2 автомашин мөргөлдөж, автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:11 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:16 цагт очиж, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлд зорчиж явсан “Приус-20” загварын суудлын автомашин Багануур дүүргээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, автомашинтай бүхээгт жолооч А/40 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгжээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна