Шинэхэн гишүүний гаргасан алдаа

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/07/20

СӨҮЛ-ийн Өнөрөө гэх нэрээр алдартай 2020 оны УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймгаас сонгогодсон Д.Өнөрболор гишүүн хамгийн баян гишүүн болж өргөмжлөгдөөд байгаа билээ.

Тэрбээр ХОМ-дээ:

“Өнгөрсөн онд 401 сая, гэр бүл нь 88.5 сая төгрөгийн орлого олжээ. Сэлэнгэ аймгаас сонгогдсон тэрээр 12 нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай 5 барилга, гурван авто зогсоол, өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт 16 байгууламж эзэмшдэг байна. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүдээ 18.4 тэрбум төгрөгөөр үнэлж.

Д.Өнөрболор гишүүний хувьд 150 сая төгрөгийн үнэт эдлэл, 7.5 тэрбум төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгөтэй, 372 сая төгрөгийн зээлтэй. “СӨҮЛ” (5 хувь), “Зэндмэнэ хурх” (100 хувь), Энокси (100 хувь), “Роял виндөү” (80 хувь), “Эрдэс таван толгой” ХК-ийн нэг хувийг тус тус эзэмшдэг аж.

Мөн 392 сая төгрөгийн гурван авто машинтай. 1685 болон 2217м2 газраа 499 сая төгрөгийн үнэтэй гэж мэдүүлжээ. ”

Томоохон бизнесс эрхэлдэг хүний хувьд ийм хэмжээний хөрөнгөтэй байх нь зүй ёсны хэрэг, харин бусад шиг тэндер, ЖДҮ, концессийн гэрээ гэх мэт үе шаттайгаар улс төрд ороод баяжсан бол албан тушаалаа ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдгээр АТГ-р шалгуулах нь зүйтэй.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна