"Улсын их дэлгүүр" ХК болон "Ариг гал" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/07/20

2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 301,280,487.59 төгрөгийн үнийн дүн бүхий 698,854 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр" ХК (UID+9.62%) болон "Ариг гал" ХК (EER +8.81%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" ХК (BAN -13.64%) болон "Би ди сек" ХК (BDS -8.25%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 20,174 ширхэг нэгж эрхийг нийт 4,555,993 төгрөгөөр арилжигдсан байна. 

ТOP-20 индекс 0.24 хувиар буурч, 32488.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,877,180,371,469.98 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна