Н.Баярмөнх: Баянзүрх дүүргийн гэр хорооллын гэрэлтүүлгийн асуудлыг бүрмөсөн шийднэ!

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/07/21

Баянзүрх дүүргийн гэр хороолол хэсгийн иргэд эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах ёстой. Тэр ч утгаараа дүүргийн нийт 17 хороонд 3057 гэрэлтүүлэг хийх ажлыг 5 дугаар сарын 19-нөөс эхлэн үе шаттайгаар шинээр суурилуулж эхэлжээ.

Уг ажлын хүрээнд эхний ээлжинд 5,9,23,28 дугаар хороонд гэрэлтүүлэг угсарч ажлын явц 90 хувьтай байна.

Бид Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон бусад гишүүд, Нийслэлийн удирдлага, төлөөлөгчидтэй уялдаа холбоотой ажиллаж чадсаны үр дүнд гэр хороолол, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн "Дэд бүтцийн хөгжил- Баянзүрх"-ийг хэрэгжүүлж 3, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13, 17, 19, 21, 23, 24, 25, 27, 28 дугаар хороодыг бүрэн гэрэлтүүлэгтэй болгохоор төлөвлөөд ажиллаж байна.

Гэрэлтүүлгийн хувьд сүүлийн үеийн технологи бүхий эрчим хүчний зарцуулалт бага, гэрэлтүүлэх чадал өндөртэйгээс шинэлэг загвартай юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна