Сүүлийн 24 цагт 1309 шинэ тохиолдол бүртгэгдэж, 6 хүн нас барлаа

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/07/22

Цар тахлын нөхцөл байдлын талаарх сүүлийн 24 цагийн мэдээг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1309 тохиолдол илэрчээ. Нийт илэрсэн тохиолдлын 511 нь Улаанбаатар хотод, 798 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэсэн халдварын тохиолдлын тоо 152,539-д хүрлээ.

24 цагийн хугацаанд 41-60 насны нэг, 61-80  насны гурав, 80-аас дээш насны нэг хүн нас баржээ. Коронавирусийн халдварын улмаас эндсэн хүмүүсийн тоо 755 боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 2997 хүн эдгэрч, эдгэрсэн тохиолдлын тоо 144,245 болсон бөгөөд өнөөдрийн байдлаар эмчлүүлж байгаа

  • 5937 хүний биеийн байдал хөнгөн
  • 2846 хүний биеийн байдал хүндэвтэр
  • 934 хүний биеийн байдал хүнд
  • 207 хүний биеийн байдал маш хүнд байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна