Гвиней улс Олимпод оролцохоос татгалзав

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/07/22

Гвинейн Улсын баг коронавирусний цар тахлын улмаас олимпын наадамд оролцохоос татгалзсан талаар AFP мэдээлэв. “Ковид-19”-ийн халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан Гвиней Улсын Засгийн газар тамирчдынхаа эрүүл мэндэд санаа зовсны улмаас Токиогийн наадамд оролцохыг цуцлах шийдвэр гаргалаа” хэмээн Гвинейн баг мэдэгдэлдээ дурджээ.

Албан ёсны мэдэгдэлд ийн өгүүлсэн ч өөр нэг эх сурвалж тус улс санхүүгийн хүндрэлээс болоод таван тамирчнаа олимпод оруулахгүй байхаар шийдсэн болохыг хэлсэн байна.

Баруун Африкийн Гвиней Улс 11 удаагийн олимпын наадамд оролцсон ч хараахан медаль авч чадаагүй юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна