Сэлэнгэ аймагт болсон 5,2 магнитудын газар хөдлөлт Улаанбаатарт мэдрэгдлээ

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/07/22

Өнөөдөр 09 цаг 12 минут 51 секундэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрийн зайнд магнитуд нь М=5.2-той газар хөдлөлт болсон талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Газар хөдлөлтийн төв өргөрөг 49.34, уртраг 106.92. байв.

Түүнчлэн Улаанбаатарын цагаар 2021 оны 07-р сарын 22-ны өдрийн 08:28 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 41 километрын зайнд магнитуд нь М=4.1-тэй газар хөдлөлт болсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна