ЕБС-ийн сурах бичгийг “Цахим дэлгүүр”-т байршууллаа

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/07/22

Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн “Цахим дэлгүүр”-т Ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн 149 нэрийн сурах бичиг, 4 нэрийн Багшийн журнал, 12 нэрийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын сурах бичиг, багшийн ном барааны жагсаалтад орж байршлаа.

“Цахим дэлгүүр”-ийн системээр сурах бичиг худалдан авах нөхцөл бүрдсэнээр ажиллагааг зохион байгуулснаар тендер шалгаруулалтын тоо буурч 3 жил тутамд 1 тендер зохион байгуулах, цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих ач холбогдолтой юм.

Сурах бичиг дутагдах асуудал шийдэгдэж, боловсрол эзэмших  тэгш эрх, боловсролын чанарын баталгааг хангах зорилгоор тухайн байгууллага өөрсдийн хөрөнгөөр шаардлагатай сурах бичгээ захиалга хийж худалдан авах боломж бүрдэж байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна