Ангараг дээрх Perseverance хайгуулч анхны дээжээ авахад бэлэн болжээ

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/07/22

Ангараг гараг дээр даалгавар биелүүлж буй Perseverance хайгуулч робот улаан гарагийн хөрснөөс анхны чулуулгийн дээжээ авахад бэлэн болжээ.

Дээжийг хуруун шилний хэмжээтэй хадгалах саванд хийж дэлхий рүү буцаах бөгөөд энэ нь тус гарагт амьдрал байсан эсэхийг судлах гол эх үүсвэр болох юм.

Perseverance нь энэ оны хоёрдугаар сард Ангарагийн гадаргад газардсан. 45 км-ын өргөнтэй "Jezero" хэмээх тогоонд судалгаа хийж байна.

Хиймэл дагуулын зургаас үзэхэд тус тогоонд нуур, түүнд цутгах гол байсан байж болзошгүй. Хэрэв тийм бол уг газрын хөрс нь бичил биетнийг хадгалах хамгийн сайн эх сурвалж болох юм.

Хайгуулч робот таван сарын өмнө буусан газраасаа өмнө зүгт 1 км аялаад байгаа бөгөөд одоогоор Paver Stones гэх газарт зогсож буй.

Perseverance чулуулгийн дээжийг өрөмдөж авах ба наймдугаар сарын эхэн үе гэхэд 40 орчим дээжийг цуглуулж дуусах аж.

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна