М.Уранцэцэг, Ё.Басхүү нар олимпын эхний тойрогт гоц мөргөнө

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/07/22

"Toкио-2020" зуны олимпын наадмын жүдо бөхийн сугалаа боллоо. Сугалаа ёсоор М.Уранцэцэг, Ё.Басхүү нар эхний тойрогтоо гоц мөргөхөөр болсон байна.

Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн холимог багийн хувьд эхний тойрогтоо Өмнөд Солонгосын хүчирхэг багтай таарсан. Хэрэв хожвол Олон Улсын Олимпын хорооны нэр дээр оролцож буй ОХУ-ын багтай барилдах аж.

  • Эмэгтэй 48 кг. М.Уранцэцэг - Германы Катарина Менц, Чилийн Мэри Ди Варгас Лей нарын ялсантай
  • эмэгтэй 52 кг. Л.Сосорбарам - Узбекистаны Диора Келдиорова
  • эмэгтэй 57 кг. Д.Сумъяа - Словенийн Каяа Кайзер
  • эмэгтэй 63 кг. Б.Ганхайч - Мексикийн Пришка Авити Алкараз
  • эмэгтэй 78 кг. О.Мөнхцэцэг - Израилын Инбар Ланир
  • эрэгтэй 60 кг. Д.Амартүвшин - Нидерландын Цякадоеа Торник
  • эрэгтэй 66 кг. Ё.Басхүү - Францын Килиан Ле Блү, Нигерийн Измаел Алхассане нарын ялсантай
  • эрэгтэй 73 кг. Ц.Цогтбаатар - Гвинейн Мамаду Самба Бах
  • эрэгтэй 81 кг. Саиед Моллай - Казахстаны Дидар Хамза
  • эрэгтэй 90 кг. Г.Алтанбагана - Испанийн Николоз Шеразадишвили
  • эрэгтэй -100 кг. Л.Отгонбаатар - Эстонийн Григори Минашкин
  • эрэгтэй +100 кг. Ө.Дүүрэнбаяр - Узбекистаны Бекмурод Олтибоев

Жүдо бөхийн тэмцээн долоодугаар сарын 24-нд 09:00 цагаас эмэгтэйчүүдийн -48 кг жингийн барилдаанаар эхэлнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна