Коронавирусний халдвартай үедээ биеэ үнэлж, 15 иргэнд халдаажээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/07/22

Covid-19-өөр өвдсөн иргэн бусдад биеэ үнэлж, 15 хүнд халдвар тараажээ гэсэн мэдээ цахим орчинд тарлаа. Энэ талаар Цагдаагийн байгууллага мэдээлэл өгч “Эрүүгийн цагдаагийн албанаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажил зохион байгуулах үеэр биеэ үнэлсэн байж болзошгүй хүмүүсийг илрүүлэх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тухайн хүмүүс халдвартай байсан эсэх болон бусдад халдвар тараасан гэдэг нь одоогоор нотлогдоогүй, тодорхойгүй байна хэмээн тайлбарлажээ.

Шалгалтын үеэр саатуулагдсан иргэн К БЗД-т дөрөв, БГД-т нэг, СБД-т нэг мөн насанд хүрээгүй нэг охиныг тус тус зохион байгуулалттайгаар биеийг нь үнэлүүлж байгаад саатуулагджээ.

Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйл:

-Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ гэмт хэргийг үйлдэхдээ арван найман насанд хүрээгүй хүний биеийг үнэлүүлсэн бол энэ хуульд заасан хүн худалдаалах гэмт хэрэгт хамаарна хэмээн заасан байдаг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна