УНТЭ Улсын эмнэлгүүдээс анх удаа “Ходоод болон уушигны дурангийн эхо” оношилгооны шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/07/22

Өнөөдөр Улсын эмнэлгүүдээс анхлан Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндийн хөгжил-5” төслийн хүрээнд “ХОДООД БОЛОН УУШГИНЫ ДУРАНГИЙН ЭХО” оношилгооны шинэ тоног төхөөрөмж болох дэлхийд тэргүүлэгч Olympus үйлдвэрийн EXERА-3 CLV-190 загварын дурангийн хэт авиан аппаратыг хүлээн авлаа.

Уг аппарат нь нэг тэрбум 369 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд хоол боловсруулах эрхтэн болон амьсгалын замын эрхтэний оношилгоо, эмчилгээг өндөр түвшинд хийх хүчин чадалтай юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна