Л.Энхсайхан: Монгол улсад "Дельта" хувилбараар долоон хүн өвдсөн

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/07/23

Коронавирусийн дельта хувилбарын талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Л.Энхсайхан мэдээл өглөө. 

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар манай улсад дельта хувилбарын коронавирусээр долоон хүн өвчилсөн. Тэдгээр хүнийг тусгаарлаж тандалтын арга хэмжээг авч байна” гэлээ. 

Түүнчлэн “Ковид19-ийн мутацлагдсан хувилбараас дельта нь хамгийн эрсдэл өндөртэй буюу хурдан тархаж байна. Өнгөрсөн долоо хоногт дельта хувилбар дэлхийн 111 оронд бүртгэгдээд байсан бол долоо хоногийн дотор нэмж 13 улсад бүртгэгджээ. Энэ нь дельта хувилбарын вирус халдварлах чадвар маш өндөр гэдгийг харуулж байна. Мөн дельта хувилбар нь альфа хувилбараас тархах чадвар 60 хувиар илүү хэмээн мэргэжилтнүүд үзэж байна” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна