Жүжигчин Г.Ананд суллагджээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/07/24

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад ноцтой осол гаргаж, хүний аминд хүрсэн хэрэгт буруутгагдан ял сонссон жүжигчин Г.Ананд Өршөөлийн хуульд хамрагджээ. Тэрбээр өчигдөр суллагдлаа.

Тодруулбал, шүүх хурал нь дөнгөж сая Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон байна. Г.Ананд нь өнгөрсөн оны нэгдүгээр сарын 31-нд шүүхээс 3 жилийн хорих ял сонссон бөгөөд ийнхүү жил долоон сарын дараа Ардын хувьсгалын 100 жилийн зориулан батлагдсан өршөөлийн хуулиар суллагдаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна