5 жилийн өмнө нүдэндээ нулимстай нутаг буцаж байсан Цогтбаатар маань ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/07/26

Өнөөдрийн Монголын баг, тамирчдын тойм мэдээ

 Өнөөдөр (2021.07.26) манай тамирчид спортын 2 төрөлд хүч сорьлоо.

 Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг:

-Олимпын наадамд тойргийн тав дахь тоглолтоо үдээс өмнө хийж, Румыны багт 22:14-ын харьцаатайгаар хожигдол хүлээлээ. 

-Олимпын наадамд тойргийн зургаа дахь тоглолтоо үдээс хойш хийж, Францын багт 22:18-ын харьцаатайгаар хожигдол хүлээлээ. 

-Манай охид маргааш 12:55-д энэ олимпын сүүлийн тоглолтоо Хятадын эсрэг хийнэ.

 Жүдо бөхийн -57кг (эмэгтэй) жинд Д.Сумъяа:

-Эхний барилдаанаа Словен жүдоч Кажатай хийж ялагдал хүлээлээ. Ингэснээр

Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгө, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Д.Сумъяа маань олимпын наадмаа өндөрлүүллээ.

 Жүдо бөхийн -73кг (эрэгтэй) жинд Ц.Цогтбаатар:

-Эхний барилдаанаа Гвиней улсын жүдоч Мамаду Самба Бахыг цэвэр ялж, шөвгийн 16-д үлдсэн,

-Хоёр дахь барилдаанаа Монока улсын жүдоч Седрик Бессийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө шалгарч үлдсэн,

-Хэсгийн аваргын төлөө Косовогийн Гжаковатай нэмэлт цагт шийдэгдсэн барилдаан хийж, тэрбээр үүрэх мэхээр ялснаар хагас шигшээд шалгарсан,

-Хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Оно Шёохэйтэй барилдаж, нэмэлт цагт ялагдсан.

-Хүрэл медалийн төлөө Канадын Артур Маргелидоныг цэвэр ялж олимпын хүрэл медал хүртлээ.

Токиогийн олимпын гурав дахь өдөр хоёр дахь хүрэл медалийг Ц.Цогтбаатар хүртлээ. Ингэснээр Монголын баг тамирчид нийт 206 орноос 37-р байранд 2 хүрэл медальтай бичэгдэж байна.

Маргааш буюу долоодугаар сарын 27-ны өдөр манай улсын 8 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.

08:00. Буудлагын 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрлийн урьдчилсан шат эхэлж манай улсаас Ц.Анударь, Э.Даваахүү нар цэц сорино. Тус төрлийн медалийн тоглолт 10:00 цагаас эхэлнэ. UBS, SBN, VTV

10:00. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -63 кг жингийн эхний шатанд Б.Ганхайч зодоглоно. Тэрээр дэвжээний долоо дахь барилдааныг Пан Америкийн аваргын мөнгөн медальт Мексикийн Пришка Авити Алкаразтай хийнэ.

2017 оны Азийн аваргын хүрэл медальтай Б.Ганхайчийн хувьд ялбал шөвгийн 16-д Бразилын Кетлин Куадрос болон Хондурасын Сергиа Давид нарын ялсантай барилдана.

Мөн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг жингийн эхний шатанд Сайед Моллай зодоглоно. Тэрээр дэвжээний 18 дахь барилдааныг Казахстаны Дидар Хамзатай хийнэ.

2018 оны дэлхийн аварга Сайед Моллайн хувьд ялбал шөвгийн 16-д Сьерре Леон болон Азербайжаны бөхчүүдийн ялсантай барилдана. EDU, STAR, TV9

12:55. 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг хэсгийн шатны сүүлийн тоглолтоо Хятадын шигшээ багийн эсрэг хийнэ. Хэрэв хэсгээс гарвал 19:30 цагаас хасагдах шатны тоглолт хийх юм. NTV, TV8, TM

Монголын баг тамирчддаа амжилт хүсье!


United States73414
China63615
Japan61310
Great Britain3216
37 Mongolia0022





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна