Монголын гар бууны баг 13-р байранд орлоо

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/07/27

Өглөө 9 цагаас "Asaka shooting range"-д эхэлсэн 10 метрийн хийн буун гар бууны холимог хос багийн төрөлд манай Ц. Анударь, Э.Даваахүү нар 47 дахь галын шугамаас цэц сорилоо.

Энэ дасгалд багууд 3 сери буудсаны дараа шилдэг найман баг дараагийн шатанд өрсөлдөх дүрэмтэй. Манай хрёр залуу буудагч маань нэгдүгээр серид 199( 92+99, эхнийх нь Анударийн хоёр дахь нь Даваахүүгийн оноо) оноо, хоёрдугаар серид 193( 95+98), гуравдугаар серид 186 ( 90+96) оноо авч , нийт 571 оноогоор 13 байрт бичигдлээ.

Энэтхэг 582, ОХУ 581, БНХАУ 581, Украин 580, Серби 577, Австрали 576, БНХАУ-2 баг 576, Энэтхэг-2 баг 575 оноогоор финалдлаа.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна