Б.Ганхайч эхний тойрогт яллаа

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/07/27

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63, эрчүүдийн 81 кг-ын барилдаанууд өнөөдөр болж байна. 63-д зодоглосон манай бөх Болдын Ганхайч эхний учраа болох Мексикийн А.Алкарасыг нэмэлт цагт вазаригаар ялж, 16-д шалгарлаа.

Одоо тэрбээр Бразилын хашир туршлагатай тамирчин, олимпийн хүрэл медальт К.Куадростой барилдана. Манай бөх өмнө нь түүнтэй нэг таарахдаа ялж байв.

Өнөөдөр мөн Монголын иргэн болсон иран бөх Саид Моллай дэвжээнд гарах хуваарьтай. Тэрбээр нэгийн даваанд Казахстаны өсөж яваа жүдоч, Ази тивийн аварга Дидар Хамзатай барилдах сугалаа татжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна