ГССҮТ-ийн эмч нар улаан бүсэд орж, халдвартай өвчтөнд тархины мэс засал хийжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/07/27

ГССҮТ-ийн гавал, тархины гэмтлийн тасгийн эмч нар ковидын халдвар авч, улаан бүсэд эмчлүүлж буй 51 настай иргэнд тархины эдийн доторх цусан хураа авах төрөлжсөн мэргэжлийн мэс заслыг амжилттай хийжээ.

Хүнд өвчтэй иргэнд мэс заслын тусламж үйлчилгээг тархины мэс заслын тасгийн их эмч, мэдрэлийн мэс засалч Э.Энхтүвшин, Ц.Эрдэнэ, мөн ковидын тасагт ажиллаж байгаа долдугаар багийн их эмч А.Амгаасэд, мэдээгүйжүүлгийн эмч Н.Оюунчимэг, сувилагч н.Адъяасүрэн, н.Мөнхтулга нар хамтран үзүүлсэн байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна