ЭМЯ: 1115 тохиолдол бүртгэгдэж, 7 хүн нас барлаа


Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллээ хийлээ.

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд шинээр 1,115 тохиолдол бүртгэгдэж, 2,233 иргэн эдгэрлээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 357 нь Улаанбаатар хотод, 758 нь орон нутагт илэрсэн байна.

Харамсалтай нь өнгөрсөн хоногт Covid-19 халдвартай долоон иргэн нас барсан байна. Ингэснээр Монгол Улсад Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 159101 болж нэмэгдсэн ба нийт нас баралт 789 боллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна