3х3: Монголын баг олимпийн сүүлийн тоглолтоо Хятадын эсрэг хийнэ


Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг өнөөдөр/2021.07.27/ 12:55 цагт хэсгийн сүүлийн тоглолтоо Хятадын эсрэг хийнэ. Монголын хувьд хэсгийн эхний зургаан тоглолтондоо хожигдоод байгаа бол Хятадын баг дөрөв хожиж, хоёр хожигдсон үзүүлэлттэй явна.

Олимпийн наадмын хөтөлбөрт шинээр багтаж 3х3 сагсан бөмбөгийн төрөлд нийтдээ дэлхийн шилдэг найман баг оролцож байгаа бөгөөд одоогийн байдлаар эмэгтэй төрөлд АНУ-ын бага ганц хожигдолгүй хэсгээ тэргүүлж байгаа бол тэдний араас Орос, Хятад, Японы багууд удаалж байна. Харин эрэгтэй төрөлд Сербийн баг ганц ч хожигдолгүй явна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна