ЕБС-д ажиллах сэтгэл зүйчид мэргэшүүлэх сургалтад хамрагдаж эхэллээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/07/27

2021-2022 оны хичээлийн жилд 30 сэтгэл зүйчийг ерөнхий боловсролын сургуульд ажиллуулахаар сонгон шалгаруулалтыг хийгээд байна. Эхний ээлжид “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц 30 сургуулийг сонгосон бол хоёр дахь ээлжид 45 сургуулийг нэмэхээр төлөвлөжээ. Сонгосон сэтгэл зүйчдийг хүүхэдтэй ажиллах чиглэлээр мэргэшүүлэх 45 хоногийн сургалт энэ 7 хоногт эхэлсэн юм.

Мөн БШУЯ, НҮБ-ын хүүхдийн сан хамтарч 2020 онд хийсэн судалгаанаас харахад сурагчдын:

- 67,8 хувь нь ганцаардсан,

- 59 хувь нь бухимдалтай,

- 42,4 хувь нь айдас зовнилтой,

- 56,2 хувь нь дасан зохицох чадвар сул гэсэн дүн гарсан байдаг.

Дээр дурдсан асуудал нь өсвөр насны хүүхдүүдийн харилцаа хандлага, итгэл үнэмшил, өөрийн үнэлэмж, сурлагын амжилт зэрэгт сөргөөр нөлөөлж байна. Цаашилбал насанд хүрсэн хойноо ч үргэлжлэх магадлалтай байгаа юм. Тиймээс өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна