Токио 2020: Эмэгтэй тамирчдыг бэлгийн дур хүслийн бай болгон харах хэрэггүй


Герман улсаас “Токио 2020” олимпын наадмын уран сайхны гимнастикийн төрөлд оролцож буй эмэгтэй тамирчид олимпын хувцасны кодыг зөрчиж, бүтэн биеийн урттай өмсгөл өмсчээ. Үүгээрээ дэлхий нийтэд эмэгтэй тамирчдыг дур хүслийн бай болгон харах хэрэггүй гэх санааг өгөхийг зорьсон байна. 

Германы гимнастикч Сара Восс “Хүн бүр өөрт тохирсон, тав тухтай хувцас өмсөх эрхтэй. Гимнастикийн тамирчид урт эсвэл богино өмсгөл өмссөнөөс үл хамааран гайхалтай харагдаж чадна гэдгийг батлан харуулахыг бид хүсэж байна” гэжээ. 

Залуу үеийнхний дунд эмэгтэй хүнийг дур хүслийн бай болгон харах явдлыг эсэргүүцэж, олон нийтэд санаа бодлоо ийнхүү илэрхийлж буй олон тохиолдол гарч байгаа аж. Тухайлбал Норвегийн гандболлын эмэгтэй тамирчид Европийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байх үедээ бикини шорт өмсөхөөс татгалзаж, багийн өмсгөлдөө тохирсон урт шорт өмссөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна