М.Билэгт: Эмнэлгийн хашаан дотор 5 орцтой 9 давхар орон сууц барьж, бизнес хийдгийг чинь мэднэ шүү!

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/08/13

УИХ-ын гишүүн гишүүн асан М.Билэгт ХСҮТ-ийн эзэмшил газар руу халдсан гэх мэдээлэл гараад байгаа билээ.

Харин тэрээр энэ асуудлын талаар өөрийн цахим хуудаснаа: 

"Хавдар судлалын үндэсний төв-ийн удирдлагууд, тус эмнэлэгт 20-30 жил ажиллаж байгаа ХСҮТөвөөс Дөрөвдүгээр эмнэлэг рүү явган иргэд үйлчлүүлэгчдийг оруулахгүй гэж эсэргүүцэж ХАШАА хаалт хийгээд байгаа эмч, мэргэжилтнүүдийн анхааралд: Та нар ард түмний өмч Улсын эмнэлгийн эзэмшлийн газар дээрээ орчин үеийн эмнэлэг барих төсөл санаачилж хэрэгжүүлэх гарцаа хөөцөлдөхгүй ард түмний өмчийн эзэмшил газарт 2016-2018 онд 5-н орцтой 9-н давхар орон сууцны барилга барьж, тус ОСБайрны 1-р давхрыг бүхэлд нь ХУДАЛДАА үйлчилгээний төв болгож дэлгүүрүүдийн ХААЛГАНУУДЫГ нь ХСҮТөвийнхээ  ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ХААЛГА руугаа харуулж худалдаа үйлчилгээ хувийн ДЭЛГҮҮРҮҮДээ ажиллуулж байгаа.

ХСҮТөвийн шантаажчин хэсэг нөхөд та нар эхлээд энэ ХУДАЛДААНЫ ДЭЛГҮҮРҮҮДИЙНХЭЭ ҮҮДИЙГ ХААЖ ХАШААГАА ТАТВАЛ үнэхээр иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэе гэсэн зорилго тань үнэн бол ШУДАРГА үйлдэл болно.

Харин Дөрөвдүгээр эмнэлэг рүү бол Эрүүл Мэндийн тусламж үйлчилгээ авах явган иргэд чөлөөтөй зорчих боломжийг хааж ХАШАА татаж байгаа үйлдэл тань иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй, хүлээгдэлгүй хүргэе гэж ХСҮТөвийнхэн та бүхний ярьж байгаагийн чинь эсрэг үйлдэл болчихоод байгааг эргэцүүлж бодохыг хүсье.

Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ухамсарт амьдралаа зориулсан адилхан мэргэжлийн эмч нарын зарим сэтгэгдэл зөвлөмжийг хүргэе:
…Хашаа хороо малд л зориулагдсан байдаг.
ХСҮТ, 4 р эмнэлэг хооронд хашаа татжээ гэнэ. Уг нь хашааны оронд ногоон ургамлаар хайс бариад тэр бүү хэл 2 эмнэлгээ холбосон гүүрэн байгууламж барих тухай ярьдаг болох юм сан. Гүүрэн байгууламжаар өвчтөн нь даарч хөрөхгүй дамжиж явдаг, эс бөгөөс 00-ын асуудал хүндрэлтэй байдаг ХСҮТ-ийн хүмүүс гүйж ороод тухтайхан биеэ засчих зэрэг нүдэнд харагдахуйц эерэг талтай баймаар юм.
Удирдаж байгаа хүмүүс удирдагч шиг болоход хол байна…

Манай компани 2010 оноос санаачилж 10-н жил олон олон шантааж бэрхшээлийг туулж босгосон эмнэлгийн барилгад адилхан эмч мэргэжилтнүүд тэгээд залуу үеийнхэн нь хөгжингүй улс орнуудад магистр доктороо хамгаалж тэр мэдлэгээ Монголынхоо Эрүүл мэндийн салбарт нутагшуулах гээд баг бүрдүүлэн орчин үеийн тохилог орчинд Эрүүл Мэндийн тусламж үйлчилгээ эхлүүлэх бэлтгэлээ хийж байх явцад нь өвчиндөө шаналсан иргэд үйлчлүүлэгчдийг эмнэлэг хооронд явуулахгүй гэж төмөр хашаагаар хаалт хийж иргэдийг тойруу замаар явуулах гэсэн үйлдэл гаргаж дэндүү арчаагүй сэтгэж байгаа Улсын ганц хавдрын эмнэлгийн ЭМЧ мэрэгжилтэй удирдлагуудын ХАШАА хаалт үйлдэлд харамсаж байна." гэжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна