Сангийн сайд Б.Жавхлан Дуулал найзыгаа Үндэсний давхар даатгалын компанийн захирал болох сурагтай

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/07

Сангийн сайд Б.Жавхлантай 1982-1990 онд Дарханы 17-р сургуульд нэг ангид хамт суралцаж төгссөн найз Д.Дуулал гэж нэгэн эрхэм Үндэсний давхар даатгалын компанийн захирал болох сурагтай. 

Д.Дуулал хэдхэн сарын өмнө Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлаар хэн нэгний "татаасаар" гэнэт томилогдсон ч, учир битүүлэг шалтгаанаар гэнэт халагдсан. 

Гэтэл одоо Үндэсний давхар даатгалын компанийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт гэх жүжгийг өөрийн тааллаар "дэглэн" Сангийн яамны дарга нарыг гарын үзүүрээр хөдөлгөж байгаа бололтой.

Юутай ч төрийн данстай даатгалын байгууллагууд дээр Б.Жавхлан сайдын Д.Дуулал найз нь дураараа орж гардаг юм байна. Жавхлан сайдын баруун суганд бат хавчуулагдсан Дуулал нь сайд найзынхаа очсон газар бүрт даам гарсаар яваа нэгэн.

Эх сурвалж: said.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна