А.Баярцэцэг Лондонд театрын жүжгэнд дүр бүтээхээр тэнцжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/08

"Дэлхийн мисс" тэмцээнд 2016 онд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11-т үлдэж, томоохон амжилт гаргаж байсан мисс бүсгүй загварын тайзнаа алхахаас гадна жүжиглэх авьяастай нэгэн. Монголынхоо болон гадаадын хэд хэдэн кинонд тоглосон гэдгийг хүмүүс мэднэ. Тэрбээр “Хөхөө”, “Ээж хадны домог”,  "Хөх тавилан"  зэрэг уран сайхны кинонд тоглосон байдаг.  Түүний хувьд 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл "Марко Поло" кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд ч мөн тоглосон юм. Тэр англи, франц, испани хэлтэй. Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн боловсролтой бүсгүй юм. Тэгвэл энэ удаад Лондон хотноо “Bloomsbury Festival”-ийн хүрээнд театрын жүжигт тэнцэж, тоглохоор болжээ.

Тэрээр энэ тухайгаа цахим хуудастаа “Гайхалтай мэдээгээр өглөөг угтлаа. Анх удаа "Bloomsbury Festival" -н хүрээнд Лондонд театрын жүжгэнд дүр бүтээхээр тэнцжээ. Анхны тайзны бүтээл маань гэхээр догдолж бас сандарч байна шүү. Лондонд байгаа найзууд 10.24-нд ирж жүжгийг маань үзээрэй” гэж бичжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна