Нарантуулыг нүүлгээд өгөөч хотын даргаа

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/08

Яг үнэндээ Улаанбатар хотын замын түгжээ хотын захиргааны байр биш ээ . Хотын төвд шахуу байдаг Нарантуул зах юм. Баянзүрх дүүрэг өөрөө хамгийн их хүн амтай дүүрэг. Тэр тусмаа 13-р хороолол бол замбараагүй газар олголтын хамгийн том золиос энэ хороололд хүүхдийн тоглоомын талбай байтугай явган хүний ч олигтой зам байхгүй. Үүний хажуугаар нарантуул захруу урсах машины цуваа энэ хавьд амьдран суудаг хүмүүсийн хамгийн том толгойн өвчин. Нарантуул захруу дөрвөн гол замаар машин цутгадаг. Зүүн дөрвөн замаас урагшаа чиглэлд, бөхийн өргөө, натурын зам, нарны зам гэж. Эдгээр  замаар түгжирч явсаар нарантуулын зам дээр ирээд бүгд таг гацна.

Ихэвчлэн орон нутгаас ирэх хүмүүс нарантуул захыг зорьдог тиймээс энэ захыг хотоос гаргаад нүүлгэвэл ямар вэ Хотын даргаа. Хүнсний зах биш учир хүмүүс өдөр бүр ийшээ очих шаардлагагүй. Үнэхээр шаардлагатай хүмүүс нь хотын гадна байсан ч зориод очно. Үе үеийн хотын удирдлагууд захиргааны байраа нүүлгэнэ гэж ярихаас захыг нүүлгэнэ гэж ярьсангүй. Үнэндээ хотын захиргааны байр түгжрэл үүсгэгч биш ээ. Тийшээ очдог хүмүүс нарантуулыг зорих хүмүүсийн 10 хувьд ч хүрэхгүй. Нэг цэгийн үйлчилгээ гэж юм гарснаар нийслэлийг зорих хүмүүсийн тоо эрс багассан шүү дээ.

Нарантуул зах 2 дах өдөр амардаг. Энэ өдөр л жуков, офицер, сансар, 13-р хороолол, нарны зам дагуу амьдардаг хүмүүсийн нуруу тэнийж сэтгэл амардаг. Учир нь огт түгжрэлгүй байдаг юм.

Д.Сумьяабазар даргаа нарантуулаа нүүлгэчээд 100 айл захыг хотоос гаргаж чадвал та нийслэл хотын түүхэнд үлдэх хотын мээр болж чадна шүү. Улаанбаатар хот автомашин нь ихэдсэн дээ түгжрээгүй ээ замбараагүй газар олголт зах худалдааны төвөөсөө болж түгжирч байгаа юм.

Эх сурвалж: seruuleg.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна