22:00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/09

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан үдшийн 22  цагаас хойш хатуу хөл хорио тогтоох саналыг ХӨСҮТ, Эрдэмтдийн зөвлөлөөс гаргажээ. Шөнийн хөл хорио тогтоох хугацааг 28 хүртэл хоног байхаар УОК-д саналаа уламжилсан байна.  

Халдварын тархалт нэмэгдэх шалтгаан нь хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн арга хэмжээ, коронавирусийн дельта хувилбарын давлагаатай холбоотой гэдгийг мэргэжлийнхэн тайлбарлаж буй. 

ЭМЯ-ны тооцооллоор халдварын оргил үе есдүгээр сарын 20-25-нд ажиглагдахаар байгаа ажээ. Манай улсад бүртгэгдэж байгаа нийт тохиолдлын тоо хоногт 3600 давж, нийт өвчлөлийн 35 хувийг дельта хувилбар эзэлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна