Ч.Өнөрбаяр: УИХ баталсан хуулийнхаа хариуцлагыг хүлээж сурах хэрэгтэй

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/09

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчдийг томилдог механизмаас татгалзаж буйтай холбогдуулан Ардчилсан намаас байр сууриа илэрхийллээ.

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр" 2012 онд Шүүхийн шинэтгэлийн багц хуулийг УИХ-аар оруулж батлахад МАН парламентад 45 суудалтай байсан. Шүүхийн багц хуулийг баталсан олон гишүүн одоо ч УИХ-д сууж байна. УИХ баталсан хуулийнхаа хариуцлагыг хүлээж сурмаар байна. Цаасан дээр байхдаа ямар ч хууль сайхан харагддаг. Бодит амьдрал дээр тухайн хуулийн үзэл санааг хэрэгжүүлж, амьдруулна гэдэг тийм ч амар зүйл биш. Хуулийн алдааг бодлогоор засаж залруулаад явахын оронд өмнөх Ерөнхийлөгч рүү чихдэг байж таарахгүй.  Шүүхийн багц хууль тийм ч муу хууль байгаагүй.  Шүүгч нар анх удаа нөлөөллийн мэдүүлэг бичдэг, шүүхээс өмнөх шатанд иргэд эвлэрүүлэн зуучлалаар асуудлаа шийддэг, иргэд шүүх хурал шүүгчтэй хамт сууж хэрэг шийддэг байсныг алга болгосон. 

ҮХЦ-ийн гишүүдийн шалгуур өндөр байж, улстөрчдийн гар хөл болох ёсгүй. Үнэндээ цэц УИХ-ын нэг байнгын хороо шиг л ажилладаг болсон. Үүнээс болж хуулийн шинэчлэл унаж байгаа" гэлээ.  

Эх сурвалж: eagle.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна