Ангуучийг АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүнээр томилжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн  шинэ гишүүдийн анхдугаар хуралдаан болж даргаараа Г.Ганбатыг сонгожээ. Харин тус зөвлөлийн даргаар ажиллаж байсан Г.Баасан гишүүнээр үлдсэн байна. 

Зөвлөлд хуульч Х.Бат-Ялалт, сэтгүүлч Б.Отгон, Нийгмийн Ардчилал, Монголын Залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Даваадорж, холимог тулааны тамирчин Б.Баттөр буюу Ангууч нарын 10 гаруй хүн багтжээ. 

Тус зөвлөл нь У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр ажиллах болсонтой холбоотойгоор дахин бүрдэж буй юм. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна