​Шинжилгээний цэг дээр оочирлож байсан иргэн нас баржээ​

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/09

Сүүлийн өдрүүдэд Ковид-19 тохиолдол 4,000 дөхөж, нас баралт хоёр оронтой тоонд хүрж улс даяар хүндрэл үүсж хөл хорио тогтоох хэмжээнд хүрээд байгаа билээ.

Өнөөдөр Шадар сайд, эрүүл мэндийн сайд ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа танилцан өглөөг дорьвтой эхлүүлээд авсан. Тэнд оочирлож буй иргэдийн хувьд шинжилгээ өгч чадалгүй гурав хоносон гэж эрхэм сайдуудад уламжилсан. 

Шинжилгээний асуудлаа шийдэж чадаагүй энэ цаг үед улс даяар харамсалтай хэрэг гарсаар байна.

Өчигдөр 57 настай иргэн Дорнод аймагт шинжилгээний цэг дээр оочирлож байгаад эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна