Сүүлийн 24 цагт 2009 шинэ тохиолдол бүртгэгдэж, 15 хүн нас барлаа

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/10

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 2009 хүнээс Ковид19 халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 651 нь Улаанбаатар хотод, 1357 нь орон  нутагт, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлийн хоногт 0-20 насны нэг, 21-40 насны нэг, 41-60 насны гурав, 60-80 насны 11 хүн нас баржээ. Монгол Улсад Ковид19-ийн шалтгаант нас баралтын тоо 1007-д хүрч байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 4168 хүн эдгэрсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна