Даваа гарагаас 18-аас дээш насны иргэдэд вакцины гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийж эхэлнэ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/10

ЭМЯ-ны газрын дарга Д.Баярболд, Улсын хэмжээнд 9-р сарын 9-ний байдлаар 164.738 иргэн ковид-19-ийн гурав дахь тунд хамрагдаад байна. Есдүгээр сарын 13-наас эхлэн 18-аас дээш насныханд 3 дахь тунг Синафарм, Файзер вакцинаар хийхээр шийдвэрлэлээ. 

Есдүгээр сарын 13-22-ны хооронд томуугийн вакцинжуулалтыг хийх юм. Засгийн газраас 360600 хүн тун томуугийн вакциныг хүлээн авсан. Өмнө нь жилд 100 мянга гаруй вакцин авч, иргэдээ дархлаажуулдаг байсан. Өмнөх жилүүдэд 11-р сарын дундаас томуугийн дархлаажуулалт эхэлдэг байсан бол энэ жил 9-р сарын дундаас эхлэн хийх юм. 2021 оны намар томуугийн тархалт коронавирусийн тархалттай хавсран дэгдэх эрсдэл байгаа тул томуугийн дархлаажуулалтыг эрт эхлүүлж байна. Томуугийн дархлаажуулалтыг 2-11 насны хүүхдүүд болон 65-аас дээш насны иргэд, архаг суурь  өвчтэй иргэд болон жирэмсэн эхчүүдэд томуугийн вакцин хийнэ. Жирэмсний 14-36 долоо хоногтой жирэмсэн эхэд томуугийн вакцин хийж болно. Вакцин хоорондын зай 21 хоног байна гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна